УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.03/ хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "УИХ-ын Дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөл өргөн барьсан учир шалтгааныг та бүхэн мэдэж байгаа. Ардчилсан нам 2020 оны сонгуулийн үр дүнгээр бүлгээ байгуулж хоёр жилийн туршид үйл ажиллагаа явуулсан. Ингээд 2022 оны арваннэгдүгээр сард бүлгийн даргаа өөрчилж үүнийгээ УИХ-ын даргад мэдэгдсэн" гэлээ.
Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат" Чи Ардчилсан намыг заах юм уу. Ардын намаас урваж орж ирчхээд юу яриад байгаа юм. Надтай ярьж тохирсон зүйл байгаа биз дээ" гэлээ.
ҮЗЭХ: