Б.Жавхлан: Үндэсний тээврийн компаниуд хил нөхцлөөр нүүрсийг зарвал эрсдэлгүй

Б.Жавхлан: Үндэсний тээврийн компаниуд хил нөхцлөөр нүүрсийг зарвал эрсдэлгүй

“Автотээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах“ төслийг УИХ-д өргөн барьсан. Хэрвээ уг хууль батлагдвал улс хооронд нүүрс тээвэрлэх “С” зөвшөөрлийн олголтыг нүүрс худалдан авагч тал буюу Хятадын талын саналаар олгож эхлэх нөхцөл үүсэж болзошгүй болсон талаар Үндэсний тээврийн компаниуд мэдээлж, эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. 

 Тодруулбал хуулийн

  • 8.5-д “улс хоорондын уул уурхайн байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгсэлд зорчих зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг олон улсын тээврийн харилцааны гэрээг үндэслэн Засгийн газар батална”,
  • 8.6-д “энэ хуулийн 8.5-д заасан зөвшөөрлийг уул уурхайн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэгдсэн байдлаар уурхай бүрээр гаргасан экспортын бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээнд нийцүүлэн олгоно” гэсэн заалтыг оруулжээ. Хуулийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Уг хуулийг баталж нүүрс тээврийн машины 10 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг Үндэсний тээврийн компаниудыг зах зээлээс шахах уу гэдэг асуултыг Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа. Харин тэрбээр дээрх асуултад тус хариултыг өгөв. Тэрбээр "Уурхайн амнаас биш биш хил нөхцлөөр гэрээгээ хийгээд түүнийхээ дагуу нүүрсээ борлуулж, аж, ахуй нэгжийн орлогын албан татвараа төлвөл тухайн компанид С зөвшөөрөл өгөх эрх нь үүснэ. Манай "Эрдэнэс Тавантолгой", "Энержи Ресурс", "Орон нутгийн Тавантолгой" компанид эрхийг нь өгөхөд болохгүй зүйлгүй. Гэхдээ ганцхан нөхцөлтэй. Тэр нь уурхайн аман дээрээсээ зарж болохгүй. Тээвэр ложистикийн үнэ өртгийг шингээгээд хилийн үнээр нь зар. Энэ тохиолдолд танайх өөрсдөө С зөвшөөрлөө хуваарилах менежментээ хийж болно гэж байгаа юм. Манай үндэсний тээврийн компаниудын тавьсан шаардлага зөв. Нөгөө талаараа эрсдэл үүснэ. Үүнийг дээрх нөхцлөөр хаана. Аман дээрээсээ зарж болохгүй. Зөвхөн хил нөхцлөөр зарах тохиолдолд уг хуулийн зохицуулалтаар С зөвшөөрлийг олборлогч компани менежментээ хийж болно. Тийм тохиолдолд манай үндэсний тээврийн компаниудын эрх ашиг бүрэн хамгаалагдана гэж бодож байна" гэлээ.  

ВИДЕО: