С.Баярцогт, Л.Гүндалай, Б.Хурц, Д.Сосорбарам нар АН-ын ҮБХ-нд гишүүнээр элсжээ

С.Баярцогт, Л.Гүндалай, Б.Хурц, Д.Сосорбарам нар АН-ын ҮБХ-нд гишүүнээр элсжээ

АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны эргэлтийн сонгууль саяхан явагдаж, өчигдөр /2022.06.02/ шинээр сонгогдсон ҮБХ-ны гишүүддээ үнэмлэхийг нь гардуулсан байна. Энэ удаагийн АН-ын ҮБХ-ны гишүүдээр УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Л.Гүндалай, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам нарын нийт 90 гишүүн шинээр сонгогдсон байна.  АН-ын ҮБХ нь нийт 279 гишүүнтэй ажээ.