Хүн амын хэт төвлөрлөөс үүдэж нийслэлд замын түгжрэлийн асуудал хөндөгдөх болсон. Эл асуудлыг шийдвэрлэх ямар гарц байгаа талаар нэгэн иргэн зургаан төрлийн санал гаргаж, нийслэлийн удирдлагуудыг анхаарахыг уриалсан байна. Ингэхдээ Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд хотын захиргаа доорх зохион байгуулалттайгаар Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй байгааг онцолжээ. Үүнд:
Нэгдүгээрт: Нийтийн тээврийн парк шинэчлэлийг шинэчлэх, төсөвт суулгах.
Хоёрдугаарт: Нийтийн тээврийн ААНБайгууллагатай хийх тээвэрлэлтийн гэрээг шинэчлэх: Гэрээнд нэмэлт заалтуудыг оруулах. /Нэмэлт халаагуур 2 ширхэг нэмэх, техникийн хяналтын үзлэгт улирал бүр оруулах, стандартад заагдсан шаардлагуудыг шааррдах/
Гуравдугаарт: Нийтийн тээврийн эхний болон дунд, эцсийн зогсоолуудын хяналтын цэгүүдийг бий болгох.
Дөрөвдүгээрт: Нийтийн тээврийн жолооч нарыг Аюулгүй байдлын сургалт, замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг жил бүр авахуулж, дүрэм, журмыг таниулах сургалт зөвлөгөөнийг хагас жил бүр зохион байгуулах.
Тавдугаарт: Нийтийн тээврийн автобусны шугамын давхардлыг багасгах, бага тойрог, их тойруугийн өргөн чөлөөний чиглэлд үйлчилгээнд явж буй чиглэл бүр дээр цагийн зохицуулалт хийх:
Зургадугаарт: Ерөнхий боловсролын сургуулийг сурагчийн автобустай болгох.
зэрэг саналууд багтжээ.