Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд үүрэгт ажлаа аваад удаагүй байгаа билээ. Тэрбээр албан тушаалд томилогдсоныхоо дараа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны албан хаагчдын дунд сонсох ажиллагаа явуулж, зарим нэгийг нь чөлөөлсөөр байгаа талаар бид мэдээлж байсан./ЭНД ДАРЖ уншина уу/.
Тэгвэл тэрбээр өнгөрсөн Даваа гараг/2022.05.30/-т нөөцийн махны үлдэгдэл их байгаатай холбогдуулан төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад нэгдсэн байдлаар захиалж, худалдан борлуулах ажлыг зохион байгуулах, хамтран ажиллах хүсэлтийг явуулсан байна.