ШУУРХАЙ: Ц.Нанзаддоржийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр АТГ-аас шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Ц.Нанзаддоржийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр АТГ-аас шалгаж эхэлжээ

Д.Эрдэнэбилэгийн хэрэгт холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Тодруулбал, АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой хэргээр яллагдагчаар татаж, цагдан хорьсон. Харин Ц.Нанзаддорж Үндсэн хуулийн цэцийн гишүүн учир бүрэн эрхийнхээ хүрээнд эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нөлөөлж, АТГ-аас явуулж буй шалгалтын ажиллагааг удаашруулж байгаа аж.