"Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2022" Олон улсын үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлээ

"Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2022" Олон улсын үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлээ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2022” Олон улсын үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төвд өнөөдөр /2022.05.19/ нээлтээ хийлээ. 

Үзэсгэлэн худалдаа 2022 оны тавдугаар сарын 19-22-ны өдрүүдэд үргэлжилэх юм. Уг үзэсгэлэнгийн зорилго нь “Ковид-19” цар тахлын улмаас нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг хамтдаа даван туулах, эдийн засгаа эргэн сэргээх, эрчимжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих хямд үнийн бодлогоор хэрэглэгч, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарыг холбож, дэмжихэд оршиж буй.

Тус үзэсгэлэнд хүрээлэн буй орчиндоо ээлтэй, үр ашигтай, экспортын болон экспортлох боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, дотоодын хэрэгцээг хангагч бүх шатны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, олон улсын стандартад нийцсэн импортын бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч байгууллага аж ахуйн нэгж, хувь хүмүүс, үүний дотор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, жижиг дунд бизнесийг дэмжигч байгууллагууд оролцох боломжтой аж.

“Үзэсгэлэнд оролцогч үндэсний аж ахуй нэгжүүд: 

  • Үзэгчдэд зориулан тодорхой цаг гарган эвэнт зохион байгуулах 
  • Бүтээгдэхүүн үйлчилгээгээ онцгой хямдруулах 
  • Дуудлага худалдаа, хөнгөлөлтийн эрхийн бичиг, сугалаат худалдаа явуулах 
  • Амталгаат худалдаа явуулах 
  • Шинэ үйлчилгээг олон нийтэд танилцуулах, сурталчлах
  • Төрөл бүрийн шоу зохион байгуулах боломжтой