ММХ: 200 жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй маркетингийн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулж байна

ММХ: 200 жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй маркетингийн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулж байна

"Монголын Маркетингийн Холбоо"-ноос Жижиг дунд бизнес эрхлэгчдэд "Маркетингийн зөвлөгөө өгөх өдөрлөг"-ийг Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулж байна.

Жил бүр зохион байгуулагддаг энэхүү өдөрлөгөөр салбартаа олон жилийн туршлагатай, тодорхой чиглэлүүдээр мэргэшсэн 20 маркетингийн зөвлөх – 200 жижиг дунд бизнес эрхлэгчдэд  үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх аж.

Жижиг дунд бизнес эрхлэгчид нь:

  • Маркетингийн судалгаа
  • Борлуулалтын арга, хэрэгсэл
  • Нийгмийн сүлжээний маркетинг
  • Хэрэглэгчидтэй холбогдох нь
  • Эвент, арга хэмжээ зохион байгуулах
  • Хүчирхэг брэнд бүтээх нь
  • Зар сурталчилгаа, идэвхжүүлэлт
  • Үнэ тогтоох аргачлал
  • Маркетингийн албаны чиг үүрэг
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэх үйл явц гэх зэрэг зөвлөгөө авах чиглэлүүдээс урьдчилан сонгож бүртгэл үүсгэн өөрт тохирсон зөвөлгөө мэдээллийг үнэ авах билээ. 

Өдөрлөг 14:00-17:00 цаг хүртэл үргэлжилнэ.