ТЭЭВЭРЧИД: Улсынхаа тээврийн салбарыг үгүй болгох хуулийн төслийг зогсоохгүй бол ажил хаяна

ТЭЭВЭРЧИД: Улсынхаа тээврийн салбарыг үгүй болгох хуулийн төслийг зогсоохгүй бол ажил хаяна

Өнөөдөр /2022.05.19/ “Монгол тээврийн ирээдүй”, “Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ болон "Монгол тээвэр нэгдэл” ХХК хамтран нүүрсний тээврийн С зөвшөөрлийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тээвэрчид “Өнөөдөр манай улсад авто тээврийн салбар маш эмзэг байдалд байна. МУ-ын тээврийн зах зээлд 300 гаруй ААН байдгаас одоогоор  Гашуунсухайт боомтод нүүрсний тээврийн үйл ажиллагааг зохицуулах нийт 7000 гаруй тээврийн хэрэгсэл ажиллаж байгаа. Үүний 10 хүрэхгүй хувь нь Монголын үндэсний тээврийн компаниуд байна. Тэгэхэд гадны хөрөнгө оруулалттай компаниуд хээл хахууль өгч дотоодын ААН-үүдийн ажлыг булааж явдлыг ЗГ дэмжээд өгчихлөө. Учир нь Засгийн газар хуулинд нэг заалт оруулж, хуулиа өөрчлөхөөр өргөн барьсан байна. Тус хуульд, тээврийн салбар биш Сангийн яам, Уул уурхайн яамд С бичгийг худалдан авагч буюу Хятад талын саналыг үндэслэж олгоно гэсэн байна. Ингэснээр тээврийн салбараа үгүй болгох хэмжээний хуулийн төсөл санаачлаад, өргөн барьж байгаа нь эмзэг тусаж байна. Иймээс ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг дотоодын тээвэрчидтэй нээлттэй хэлэлцүүлэг хийх, шударга бус хуулийн төслийн нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна. Хэрэв биелүүлэхгүй бол ажил хаялт зарлана ” гэлээ.