НМХГ: Маханд БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад шошготой, хугацаа дууссан нунтаг бүтээгдэхүүнийг зааваргүй хэрэглэж байсан

НМХГ: Маханд БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад шошготой, хугацаа дууссан нунтаг бүтээгдэхүүнийг зааваргүй хэрэглэж байсан

Өнөөдөр буюу 2022.05.17-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрийн асуудлаар зарим мэдээллийг өглөө. “Эм ди си пи” хэмээх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай эл компани олны анхаарлыг татаад байгаа юм.

Тэгвэл, энэ талаар НМХГ-аас “Манай байгууллагад “Эм ди си пи” ХХК-д холбогдох гомдол шуурхай дуудлагын утсаар ирсэн. Хяналт шалгалтаар зөрчлүүд илэрсэн.

Тухайлбал:

Эрүүл ахуйн шаардлага хангахгүй

Агуулахын бүртэлгүй

БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад шошготой, хугацаа дууссан нунтаг бүтээгдэхүүнийг зааваргүй хэрэглэж байсан.

Иймд бид үйлдвэрлэлийн орчинд байсан ямааны махнаас болон хольсон ус, бодисоос дээж авч лабораторууд руу явуулсан. Сэврээж байсан, усанд хийж сойсон, сойгоод гаргасан, нунтаг бодистой хольсон, агуулахад хадгалагдаж байсан гэх мэт зургаан төрлийн ямааны махнаас дээж авсан. Мөн ундны ус болон нунтаг бодис хэрэглэсэн уснаас дээж авсан. Шинжилгээний хариу өнөөдөр гарна. Байцаагч дээр хариу ирээгүй байна. Хяналт шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа” гэлээ.

Түүнчлэн "НМХГ бол тухайн компани хэний эзэмшилд байдгийг шалган тогтоох чиг үүрэггүй. Махыг БНХАУ руу экспортлох гэж байсан гэх мэдээлэл байгаа. Харин мэдүүлэг авахад тийм зүйл яриагүй" гэлээ. 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө