Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар 28 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх зарим асуудал:
- Аялал жуулчлалын салбарын чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар,
- Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар,
- Замын-Үүд, Гашуунсухайт боомтын өргөтгөлийн ажлын Засгийн газрын тогтоолын төсөл,
- "Орон сууц хувьчлах тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн 15 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төсөл арга хэмжээний талаар
- Яам болон аймаг, нийслэлийн 2021 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаар
- Соёлын сайдын гадаад томилолтын талаар Засгийн газрын хуралдаанд цахим систем ашиглах талаар Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн үйл ажиллагаа болон газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай газрын тосны нөөцийн талаар
- “Улсын тэргүүний сум шалгаруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл