В.Путин Израилийн Ерөнхий сайдаас уучлалт гуйж, А.Гитлерийг еврей гэж хэлсэн С.Лавровыг хатуу зэмлэсэн гэжээ

В.Путин Израилийн Ерөнхий сайдаас уучлалт гуйж, А.Гитлерийг еврей гэж хэлсэн С.Лавровыг хатуу зэмлэсэн гэжээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Адольф Гитлерийг еврей гаралтай хүн байсан” гэж хэлсэн нь олон улсын түвшинд ихээхэн шуугиан дэгдээж, Израйльчуудын дургүйцлийг төрүүлээд байв.

Тэгвэл өчигдөр/2022.05.05/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Израилийн Ерөнхий сайд Нафали Беннеттэй утсаар ярих үедээ түүнээс уучлалт гуйж, Сергей Лавровыг хэлсэн үгийнх нь төлөө хатуу зэмлэсэн гэжээ.

Сергей Лавров өнгөрсөн Даваа гараг/2022.05.03/-т мэдээлэл хийхдээ энэ талаар ярьсан юм. Үүний дараа Израиль өөрийн улсад суух Оросын элчин сайдыг дуудаж, Лавровын хэлсэн үг “уучилж болшгүй, хэрцгий, аймшигтай түүхэн алдаа” гэжээ.

Хоёр орны удирдагч мөн Украины нөхцөл байдлын талаар санал солилцсон байна. Энэ үеэр В.Путин тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын ач холбогдлыг онцолжээ. Украин-Оросын хооронд үүсээд буй нөхцөл байдалд Израиль төвийг сахисан байр суурийг илэрхийлсээр байгаа. Энэ үед Израиль Оросын эсрэг барууны хоригт нэгдэх вий гэдгээс В.Путин эмээх нь тодорхой хэмээн улс төр судлаачид үзэж байна.

Эх сурвалж: Guardian




Өнөөдөр бар өдөр

14 минутын өмнө