Оросын тал Украинаас “хулгайлсан” 27 мянган тонн улаан буудайг Египетэд зарах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн гэв

Оросын тал Украинаас “хулгайлсан” 27 мянган тонн улаан буудайг Египетэд зарах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн гэв

Оросын "Матрос Позинич" хөлөг онгоц Украины эзлэгдсэн хотуудаас хураан авсан 27 мянган тонн улаан буудайг худалдахаар Египетийн  “Александр” боомтод очжээ.

Харин Украины Гадаад хэргийн яам Египетийн эрх баригчдад хулгайн буудай тул худалдан авахгүй байхыг сануулсан байна. Улмаар Египетийн тал улаан буудайг худалдан авахаас татгалзаж, Оросын хөлөг онгоцыг буцаажээ. Дараа нь Оросын хөлөг онгоц Сири, Ливаныг чиглэн явсан байна.

Энэ талаар Украины ГХЯ-ны төлөөлөгч Олег Николенко “Оросын хөлөг онгоц Украинаас “хулгайлсан” 27 мянган тонн улаан буудайг Египетэд зарах гэж оролдсон ч бүтэлгүйтлээ. Бидэнд байгаа мэдээллээр Оросын тал хулгайлсан үр тариатай хөлөг онгоцоо Ливан, Сири рүү илгээсэн байна. Бид мөн Ливан, Сирийн эрх баригчдад хулгайлагдсан барааг авахгүй байх хүсэлтээ өгчихсөн” гэсэн байна.

Эх сурвалж: Thetimeshub




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө