Оросын армийн нисдэг тэрэг Финландын агаарын орон зайг зөрчиж, нисжээ

Оросын армийн нисдэг тэрэг Финландын агаарын орон зайг зөрчиж, нисжээ

Оросын армийн нисдэг тэрэг Финландын агаарын орон зайг зөрчиж нисжээ. Финландын Батлан хамгаалах яамны мэдээлснээр Оросын цэргийн Ми-17 тээвэрлэгч нисдэг тэрэг өнөө өглөө Финландын хилд нэвтэрч, 4-4,5 км зайд ниссэн байна.  

Финланд, Швед улсууд өнгөрсөн сарын сүүлээр НАТО-д элсэх асуудал яригдаж эхэлсэн. Тус улсууд энэ сард НАТО-д элсэх хүсэлтээ гаргахаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл бий. Энэ үед ОХУ-ын армийн нисдэг тэрэг Финландын хилийг зөрчиж ниссэн нь санаандгүй хэрэг биш, харин “нэг төрлийн сануулга” хэмээн зарим улс төр судлаач бичжээ. Одоогоор Кремлиэс энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: Dailymail




Өнөөдөр морь өдөр

18 цагийн өмнө