Оросуудын фронтын шугамыг сэтлэх оролдлого амжилтад хүрээгүй гэж Украины арми мэдэгдэв

Оросуудын фронтын шугамыг сэтлэх оролдлого амжилтад хүрээгүй гэж Украины арми мэдэгдэв

Оросууд сүүлийн 24 цагийн турш Луганск, Донецк мужуудад фронтын шугамыг нэвтлэх оролдлого хийсэн ч амжилтад хүрээгүй гэж Украины зэвсэгт хүчнийхэн мэдэгджээ. 

Тодруулбал, Украины жанжин штаб пүрэв гараг /2022.05.05/-т хийсэн мэдээлэлд, “Лайман, Северодонецк, Попасна мужууд руу Дайсны ангиуд довтлох ажиллагаа явуулахыг оролдож байна. Гэхдээ тэд амжилт олоогүй. Донецк, Луганск мужийг эзлэх олон талт довтолгоог Оросууд явуулж байна. Нийт 11 удаагийн халдлагыг няцаасан. Оросын зарим цэргүүд цаашид байлдааны ажиллагаанд оролцохоос татгалзсан байна. Тухайлбал, зүүн цэргийн тойргийн 35 дугаар армийн мотобуудлагын бригадын хэд хэдэн цэргийн албан хаагчид бие бүрэлдэхүүнээ их хэмжээгээр алдсаны улмаас Украин дахь байлдааны ажиллагаанд үргэлжлүүлэн оролцохоос татгалзсан” гэжээ. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө