"Оросын арми Азовсталь дахь Украины анги нэгтгэлүүдийг устгахад анхаарлаа хандуулж байна" гэж цэргийнхэн мэдэгджээ

"Оросын арми Азовсталь дахь Украины анги нэгтгэлүүдийг устгахад анхаарлаа хандуулж байна" гэж цэргийнхэн мэдэгджээ

Украины зэвсэгт хүчнийхэн Оросын цэргүүд Мариуполь дахь Азовсталь гангийн үйлдвэр дахь Украины ангиудыг устгахад анхаарлаа төвлөрүүлж байна гэж мэдэгдлээ. 

Тодруулбал, тус мэдээлэлд “Оросын эзлэн түрэмгийлэгчид өөрсдийн хүчин чармайлтаа Азовсталь орчимд байгаа манай ангиудыг хаах, устгахыг оролдоход чиглүүлж байна. Дайснууд үйлдвэрийг хяналтандаа авахын тулд агаарын хөлгийн дэмжлэгтэйгээр довтолгоогоо дахин эхлүүлсэн" гэжээ.  Харин Мариуполь хотын даргын зөвлөх П.Андриущенко хэлэхдээ, Пүрэв гараг /2022.05.05/ -ийн шөнө хүртэл гангийн үйлдвэр рүү хүчтэй буудлага  "зогсоолгүй" үргэлжилсээр байна.

Эх сурвалж: CNN

5-р сарын 5-ны өдөр Украины Мариуполь хотын Азовсталь цогцолборыг буудсаны дараа гарч буй утааг агаараас харагджээ




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө