Оросын генеруудыг устгахад АНУ Украиныг мэдээллээр хангасан гэв

Оросын генеруудыг устгахад АНУ Украиныг мэдээллээр хангасан гэв

АНУ Оросын генералуудыг онилж, устгах боломжтой тагнуулын мэдээллээр Украиныг хангасан хэмээн “Нью Йорк Таймс” сонин мэдээлжээ.

Тодруулбал, тус сонин Пентагоны өндөр албан тушаалтнуудыг эх сурвалж болгон “АНУ Оросын армийн штабын байршил болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг Украины талд өгсөн. Мөн Оросын ахлах офицеруудын байршлыг тогтооход тусалсан” гэж мэдээлсэн байна. Украины албаныхан фронтын шугамд Оросын 12 генералыг устгасан мэдэгдэж буй. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар энэ нь маш өндөр тоо аж. 

Эх сурвалж: Aljazeera




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө