"Алексей Навальныйг эрүүдэн шүүлтээрээ алдартай, чанга дэглэмт хорих анги руу шилжүүлнэ"

"Алексей Навальныйг эрүүдэн шүүлтээрээ алдартай, чанга дэглэмт хорих анги руу шилжүүлнэ"

ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг Москва хотын шүүх “мөнгө шамшигдуулсан” хэрэгт буруутгаж, есөн жилийн хорих ял оноосон билээ.

Тэгвэл түүний ял хүчин төгөлдөр болмогц чанга дэглэмтэй Мелехово хотын хорих анги руу шилжүүлэхээр төлөвлөж байгаа талаар А.Навальный мэдээлжээ. Мелехово хотын хорих анги нь эрүүдэн шүүлт хийдэг гэдгээрээ алдартай, маш чанга дэглэмтэй.

А.Навальный өөрийн “Telegram” хуудастаа энэ талаар “Миний шийтгэл хараахан хүчин төгөлдөр болоогүй байгаа ч Мелехово дахь чанга дэглэмтэй хорих ангид “шоронгийн доторх шорон” бэлдэж байна” гэжээ. Гэхдээ энэ талаар хорих ангийн удирдлагууд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө