Мариуполь хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа лхагва гарагт дууссан гэж НҮБ мэдэгджээ

Мариуполь хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа лхагва гарагт дууссан гэж НҮБ мэдэгджээ

Мариуполь болон бусад суурин газруудад гацсан энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх шинэ ажиллагаа лхагва гараг /2022.05.04/-т дууссан гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар мэдэгджээ. 

Энэ талаар НҮБ-ын төлөөлөгч Оснат Лубрани хэлэхдээ, “НҮБ-ын манай баг болон Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн хамт мөргөлдөөн болж буй бүс нутгийг орхин гарахыг хүссэн хүмүүсийг аюулгүй газар авчрахаар дахин хамтран ажилласан. Олон хүн зөвхөн өмссөн хувцастайгаа ирсэн бөгөөд одоо бид тэднийг энэ хүнд хэцүү үед, тэр дундаа маш их хэрэгтэй сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болно” гэжээ. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө