Украины Ерөнхийлөгч В.Зеленский лхагва гараг /2022.05.04/-т Мариуполь болон түүний ойр орчмын нутгаас 344 хүнийг Запорожье руу нүүлгэн шилжүүлсэн гэж мэдэгджээ.
В.Зеленский “Нүүлгэн шилжүүлэх ажиллагааг амжилттай явуулсан бүх хүмүүст талархаж байна. Бид хэлэлцээ хийж байгаа бөгөөд Мариуполь хотын Азовсталаас хүмүүсийг аврах ажлыг үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Энгийн иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүд тэнд байсаар байна. Тэднийг аврахын тулд бид гал зогсоох хэрэгтэй” гэжээ.
Эх сурвалж: CNN