ОХУ Ялалтын баяраас өмнө Мариуполь хотыг эзэлж авах зорилготой байна гэжээ

ОХУ Ялалтын баяраас өмнө Мариуполь хотыг эзэлж авах зорилготой байна гэжээ

Оросын зэвсэгт хүчин өчигдөр/2022.05.04/ Украины Мариуполь дахь "Азовсталь" гангийн үйлдвэрт анх удаа нэвтэрсэн гэж Дайны судлалын хүрээлэн/SOW/ мэдэгджээ.

Тус хүрээлэнгээс гаргасан дүгнэлтэд “Оросын давшилтын цар хүрээ тодорхойгүй хэвээр байна. Хэрэв тэд "Азовсталь"-ийг бүхэлд нь эзлэхээр төлөвлөж байгаа бол илүү их зардал гаргах болно. Тус улс нацист Германыг ялсан баяраа тэмдэглэх өдөр буюу тавдугаар сарын 9 гэхэд Мариуполь хотыг бүрэн хяналтдаа авах зорилготой байгаа” гэжээ. "Азовсталь"-ийн олон тооны ажилчин үйлдвэртээ гацсан байдалтай байгаа аж. Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр НҮБ-ын тэргүүнээс тус иргэдийг аврахад тусламж үзүүлэхийг хүссэн юм.

Эх сурвалж: Aljazeera




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө