Беларусь улс Украины хойд хэсэгт томоохон хэмжээний цэргийн сургуулилт хийж байна

Беларусь улс Украины хойд хэсэгт томоохон хэмжээний цэргийн сургуулилт хийж байна

Оросын ойрын холбоотон, Украины хойд хөрш Беларусь улс томоохон хэмжээний цэргийн сургуулилт эхлүүлжээ. Беларусийн Батлан хамгаалахын яам уг сургуулилт нь хөрш орнуудад ямар нэгэн байдлаар аюул учруулахгүй гэж мэдэгдсэн ч армийн автомашинуудыг байлдааны бэлэн байдалд оруулж, туршиж эхэлсэн аж.

Энэ нь Украинд ихээхэн түгшүүр төрүүлээд байгаа бөгөөд тус улсын зүгээс Беларусийг анхааралтай ажиглах болно гэсэн байр суурийг илэрхийлээд байна. 

Хэдхэн долоо хоногийн өмнө Орос Украины хойд хэсэг, тэр дундаа нийслэл Киев рүү цохилт өгсөн билээ. Харин Украины албаныхан зарим пуужин Беларусийн хилийн талаас ирсэн гэж таамаглаж байсан юм.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө