Лос Анжелесын цагдаа нар дуучин Рианнагийн нөхөр рэппер A$AP Rocky-г баривчилжээ

Лос Анжелесын цагдаа нар дуучин Рианнагийн нөхөр рэппер A$AP Rocky-г баривчилжээ

Өчигдөр /2022.04.20/ Лос Анжелес хотын LAX олон улсын онгоцны буудал дээр цагдаа нар рэппер A$AP Rocky буюу Раким Мэйерсийг баривчилжээ.

Тодруулбал, рэппер A$AP Rocky нь эхнэр Рианнагийн хамт Барбадост амарч байгаад хувийн онгоцоороо Лос Анжелест буусны дараагаар баривчлагдсан байна. 

Түүнийг өнгөрөгч 2021 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр /2021.11.06/ Лос Анжелест нэгэн эрэгтэйн эсрэг галт зэвсэг хэрэглэж, түүнийг шархдуулж, хэргийн газраас зугтсан байж болзошгүй тул ийнхүү баривчилжээ. Харин хохирогч цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ, реппео A$AP Rocky түүн рүү “гурав эсвэл дөрвөн удаа буудаж, нэг сум нь зүүн гарыг нь оносон” гэжээ. 




Өнөөдөр бар өдөр

20 минутын өмнө