ОХУ хоёр талын мөргөлдөөнийг зогсоох гэрээний төслийг Украины талд хүргүүлснээ мэдэгдлээ

ОХУ хоёр талын мөргөлдөөнийг зогсоох гэрээний төслийг Украины талд хүргүүлснээ мэдэгдлээ

В.Путины ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ОХУ Украины эрх баригчдад хоёр талын мөргөлдөөнийг зогсоох гэрээний төслийг хүргүүлсэн талаар мэдээллээ. Тэрбээр өчигдөр/2022.04.20/ хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Бөмбөг Украины талд байна. Бид хариу хүлээж байна” гэжээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр талуудын төлөөлөгчид Туркийн Истанбул хотод уулзан хэлэлцээ хийсэн боловч тодорхой шийдэлд хүрч чадаагүй.

Харин энэ удаагийн гэрээний төсөл өмнөх удаагийн хэлэлцээний саналаас өөрчлөгдсөн эсэх, ямар нөхцөл тусгасан талаарх тодорхой мэдээллийг Д.Песков өгөхөөс татгалзсан байна.

Гэхдээ барууны зарим хэвлэл “Украиныг НАТО-д элсэхээс татгалзах, аюулгүй байдлын баталгааны үндсэн дээр төвийг сахисан улс болох, цэргийн  сургуулилт, үй олноор хөнөөх зэвсэг ашиглах үйлдвэрлэхийг хориглох” зэрэг саналууд багтсан гэжээ. ОХУ энэ долоо хоногоос Украины Донбасс руу дайралтаа эрчимжүүлсэн. Өчигдөр Украины Батлан хамгаалахын яам Донбасст хоёр талын ширүүн тулаан өрнөж байгаа талаар мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Prensa Latina, APF