ОХУ “Сармат” хэмээх тив алгасах баллистик пуужинг амжилттай туршсан гэж тус улсын ерөнхийлөгч В.Путин өчигдөр мэдэгдсэн.
Тэрээр, “Тив алгасах Сармат баллистик пуужинг амжилттай туршсан явдалд би та бүхэнд баяр хүргэж байна. Энэхүү өвөрмөц зэвсэг нь манай зэвсэгт хүчний байлдааны чадавхыг бэхжүүлж, гаднын аюул заналаас Орос улсыг найдвартай хамгаалж, манай улсыг түрэмгий үг хэллэгээрээ сүрдүүлж буй этгээдүүдэд дахин бодож тунгаах шалтаг болох юм” гэжээ.
Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки лхагва гараг /2022.04.20/-ийн орой CNN агентлагт ярилцлага өгөхдөө, ”Орос тив алгасах баллистик пуужин хөөргөсөн нь Цагаан ордны Украинд туслах байр суурийг өөрчлөхгүй бөгөөд АНУ цэргийн болон аюулгүй байдлын тусламжаа үргэлжлүүлнэ. Украинд үзүүлэх аюулгүй байдлын шинэ тусламжаа "маш богино хугацаанд" зарлана гэж амлажээ.
Эх сурвалж: BBC