Украинд дахин цэргийн тусламж үзүүлэхээ АНУ амлажээ

Украинд дахин цэргийн тусламж үзүүлэхээ АНУ амлажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины армийн тууштай эсэргүүцэлд "гайхаж" байгаагаа мэдэгджээ. Тэрээр өнөөдөр /2022.04.21/ батлан ​​хамгаалахын дээд зөвлөхүүдтэйгээ уулзах үеэрээ "Тэд миний бодсоноос илүү хатуу бөгөөд илүү бардам байна. Украин руу зэвсэг, сум өдөр бүр орж ирж байгаа бөгөөд бидний эвсэл, түншлэл дэлхий даяар хэр чухал болохыг бид харж байна” гэжээ. 

Иймд өнгөрсөн долоо хоногт Украинд 800 сая долларын тусламж үзүүлэхээ амласан АНУ ойрын өдрүүдэд дахин цэргийн тусламж үзүүлэх төлөвтэй байгаа аж. Учир нь Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки, “"Украины засгийн газар болон Украины удирдагчдыг энэхүү цэргийн тулалдаанд үр дүнтэй тэмцэхийн тулд бид чадах бүхнээ хийнэ" гэж амлажээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө