Оросууд нэг шөнийн дотор Украины 1053 цэргийн объектод цохилт өгсөн гэж мэдэгдэв

Оросууд нэг шөнийн дотор Украины 1053 цэргийн объектод цохилт өгсөн гэж мэдэгдэв

ОХУ-ын Батлан хамгаалах яам нэг шөнийн дотор Украины 1053 цэргийн объектод цохилт өгсөн гэж мэдэгдлээ. Тодруулбал, тус улсын Батлан хамгаалахын яамнаас “Telegram”-д нийтэлсэн мэдээндээ “Украины 106 их бууны буудлагын байрлалыг устгаж, зургаан нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийг устгасан” гэжээ. Цохилт өгсөн объектуудын дунд:

  • Командлалын дөрвөн пост,
  • Украины хүн хүч, цэргийн техник хэрэгслийн 57 объект,
  • Дөрвөн зэвсгийн агуулан,
  • Зургаан танк, есөн хуягт машин байсан гэв.

Түүнчлэн өндөр нарийвчлалтай пуужингийн цохилтод Украины 40 орчим цэргийн албан хаагч амиа алдаж, цэргийн долоон нэгжийг устгасан гэж мэдэгджээ. Оросын мэдээллийг барууны хэвлэлүүд бие даан шалгаж батлаагүй байна. Мөн Украины талаас энэ талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.

Эх сурвалж: ВВС




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө