Донбасст Украин-Оросын ширүүн тулаан өрнөж байна гэж Их Британийн БХЯ мэдэгдэв

Донбасст Украин-Оросын ширүүн тулаан өрнөж байна гэж Их Британийн БХЯ мэдэгдэв

Их Британийн Батлан хамгааллын яам Украины нөхцөл байдлын талаарх Тагнуулын шинэчилсэн мэдээллийг танилцуулав. Тагнуулын мэдээнд:

  • Украины зүүн хил дээр Оросын цэргийн үйл ажиллагаа нэмэгдсээр байна. Украины тал хэд хэдэн довтолгоог няцаасан бөгөөд Донбасст ширүүн тулаан өрнөж байна.
  • Харин ОХУ цэргээ татсанаас хойш Украины Хойд хэсэгт байдал харьцангуй намжаад байна. Гэвч ОХУ цохилт өгөх өндөр эрсдэлтэй хэвээр байна
  • Оросууд Украины хотууд руу дайралт хийж тус улсын арми, зэвсгийн зүүн зүг рүү чиглэсэн хөдөлгөөнд саад учруулах төлөвлөгөөтэй байна гэжээ.

Эх сурвалж: BBC