“Харьков хотын амьтны хүрээлэнгийн хоёр ажилтныг Оросын цэргүүд хөнөөгөөд, нуусан байсан” гэв

“Харьков хотын амьтны хүрээлэнгийн хоёр ажилтныг Оросын цэргүүд хөнөөгөөд, нуусан байсан” гэв

Өнгөрсөн гуравдугаар сард Харьков хотын “Фельдман экопарк” амьтны хүрээлэнгийн хоёр ажилтныг Оросын зэвсэгт хүчнийхний буудлагад өртсөн амьтдыг хариуцахаар үлдээжээ. Гэтэл тэд амиа алдсан байдалтай олдсон тухай амьтны хүрээлэнгээс өнөөдөр /2022.04.20/ мэдэгджээ.

Тодруулбал, “Фельдман экопарк амьтны хүрээлэн”-ийн хоёр ажилтныг Оросын цэргүүд буудаж хөнөөгөөд, өрөөнд нь хаалт хийж орхисон байсныг Даваа гараг /2022.04.18/-т олсон гэж мэдэгджээ. Мэдэгдэлд, “ажилчид хэзээ нас барсан нь тодорхойгүй байгаа бөгөөд тэд гуравдугаар сарын эхээр сураггүй болсон. Учир нь Оросуудын халдлагын үеэр арслан, ягуар, үнэгзэрэг хэд хэдэн амьтдыг нүүлгэн шилжүүлсэн. Харин амиа алдсан хоёр ажилтан үлдсэн амьтдаа тэжээхээр үлдсэн. Ингээд гуравдугаар сарын 7-нд бусад ажилтнууд цэцэрлэгт хүрээлэнд буцаж ирэхэд тэр хоёр сураггүй алга болсон байсан” гэжээ.

Эх сурвалж: CNN