Украины Львов хот руу Оросууд дөрвөн пуужин харвасан гэж амбан захирагч М.Козыцкий өнөөдөр /2022.04.18/ мэдэгджээ. Тэрээр албан ёсны Telegram сувагтаа, “энэ нь урьдчилсан мэдээлэлтэй таарч байна. Хоргодох байранд байгаарай” гэжээ. Львов нь Украины баруун захын хот бөгөөд Польштой хиллэдэг байна. Харин сүүлийн өдрүүдэд Оросын арми тус улсын зүүн захын нутаг руу цэргийн гол хүчээ төвлөрүүлж байна гэж мэдэгдэж байгаа билээ.
Эх сурвалж: BBC