Өнгөрсөн долоо хоногт буюу энэ дөрөвдүгээр сарын 12-ны өдөр /2022.04.12/ АНУ-ын Нью Йорк хотын Бруклин дүүргийн метронд нэгэн үл таних этгээд халдлага үйлдэж 20 гаруй энгийн иргэн рүү галт зэвсгээр дайрсан хэрэг гарсан билээ.
Тэгвэл тус хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийн газраас эрэн сурвалжлах явцдаа хэрэгтэй холбоотой баттай мэдээллийн төлөө 50 мянган ам.долларын шагналыг амлаж, хэрэгтнийг олж баривчилсан юм. Энэхүү шагналын талаарх цуурхал цацагдах явцад маш олон хэрэгтэнтэй холбоотой гэх мэдээлэл ирснээс таван хүний мэдээлэл сэжигтнийг баривчлахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэн 50 мянган ам.доллар аа тэнцүү хувааж олгохоор болжээ.