Иргэн Ч.Мөнхбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товложээ.
Тодруулбал, Ч.Мөнхбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг энэ сарын 12-ны өдөр түүний өмгөөлөгчдийн зүгээр гаргасан ч таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөөгүй. Шүүхээс "ЭХХШТХ-ийн дагуу дөрөвдүгээр сарын нэгний өдөр анхан шатны шүүхийн үйл ажиллагаа дууссан, прокурорт шилжүүлсэн гэх үндэслэлээр шүүх шийдвэрлэхгүй" гэх үндэслэл тайлбарласан байдаг.
Гэсэн ч өмгөөлөгчид Ерөнхий шүүгчид давж заалдах гомдол гаргаснаар ийнхүү дахин хэлэлцэхээр болсон байна.