“Оросын арми Мариуполь хотыг өнөөдрөөс эхлэн хаана” гэж албаны хүн мэдэгджээ

“Оросын арми Мариуполь хотыг өнөөдрөөс эхлэн хаана” гэж албаны хүн мэдэгджээ

Оросын армид бүслэгдсэн зүүн өмнөд хэсгийн Мариуполь боомт хотод сар гаруйн хугацаанд тулалдаж буй Украины дайчид Оросын Засгийн газрын бууж өгөх хугацаанаас татгалзаж, цаашид тулалдахаа амлажээ.

Тодруулбал, Мариуполь боомт хот 3 дугаар сарын 1-ээс хойш Оросын цэргүүдээр бүслэгдсэн бөгөөд хотын ихэнх хэсэг болон түүний ойр орчмын нутаг дэвсгэр Оросын мэдэлд байгаа юм. Иймд тус хотод байгаа Украины цэргүүд асар их бэрхшээлийг үл харгалзан тэсч үлдэж байгаа бөгөөд тэдний тоо тодорхойгүй байгаа юм. Харин өнөөдөр /2022.04.18/-өөс эхлэн Мариуполь хот руу орох, гарах хөдөлгөөнийг хааж, үлдсэн иргэдийг “шүүнэ” гэж Оросын тал мэдэгдсэн байна. Энэ нь иргэдэд хот дотор зорчих тасалбар олгох бөгөөд дурын иргэд гудамжинд гарахгүй, дүүргүүдийн хооронд нүүхгүй гэсэн үг аж. 

Эх сурвалж: CNN

Дөрөвдүгээр сарын 17-ны ням гарагт Украины Мариуполь хотын нурсан орон сууцны ойролцоох хашаанд нутгийн иргэд зогсож байна.