Энэ дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч н.Мөнхбаатар 13 настай охиныг гавлаж биед нь халдаж, хэрэг тулгасан гэх хэрэг гарсан байна. Энэ талаар хэвлэл мэдээлэлд цацагдаж эхэлсэн даруйд Цагдаагийн ерөнхий газраас тус асуудлыг шалгуулахаар ажлын хэсэг гарч, Ховд аймаг руу явуулжээ.