Өчигдөр /2022.04.17/ Цагдаагийн ерөнхий газрын 102 дугаар утсанд 1723 дуудлага ирсэнээс зөрчлийн холбогдолтой 1441 дуудлага байв.
Үүнээс:
- Гэмт хэргийн шинжтэй 107
- Хулгайлах гэмт хэргийн шинжтэй 33
- Гэр бүлийн хүчирхийлэл 133
- Согтуугаар автомашин жолоодсон 136
- Эрүүлжүүлсэн 197
- Хүний биед халдсан 71
- Архидан согтуурсан 117
- Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 151
- Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 92 тус тус байжээ.