В.Зеленский: Украины зүүн хэсэгт Оросын довтолгоо ойртож байгааг анхааруулж байна

В.Зеленский: Украины зүүн хэсэгт Оросын довтолгоо ойртож байгааг анхааруулж байна

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр /2022.04.18/ мэдэгдэл хийх үеэрээ тус улсын зүүн хэсэгт Оросын арми дайралт хийх гэж байгааг анхааруулжээ.

Тэрээр “Оросын цэргүүд манай улсын зүүн хэсэгт довтлох ажиллагаанд бэлтгэж байна. Энэ нь ойрын ирээдүйд эхэлнэ. Оросууд Донбассыг бүрэн утгаар нь дуусгаж, устгахыг хүсч байна. Оросын цэргүүд Мариуполь хотыг сүйтгэж байгаатай адил Донецк, Луганск мужуудын бусад хот, суурингуудыг устгахыг хүсэж байна” гэжээ.

Түүнчлэн В.Зеленский холбоотнууддаа Оросын нефтийн нийлүүлэлтийг зогсоохыг уриалж байгаагаа дахин хэлж, “Оросоос нефть нийлүүлэхэд хориг тавих шаардлага өдөр бүр нэмэгдэж байна. Орос улс барууны нийгмийг тогтворгүй болгохын тулд эрчим хүчийг илт ашиглаж байгааг Европ, Америкт бүгд аль хэдийн харж байна. Шатахууны зах зээл дэх эмх замбараагүй байдлын талаархи Оросын бооцоо амжилтад хүрэх ёсгүй” гэжээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө