Украин, Оросын хүчнийхэн Донбасст шийдвэрлэх тулалдаанд бэлтгэж байна гэжээ

Украин, Оросын хүчнийхэн Донбасст шийдвэрлэх тулалдаанд бэлтгэж байна гэжээ

Украины нийслэл Киевийн ойролцоо хэд хэдэн ялагдал хүлээсний дараа Оросын арми гол анхаарлаа тус улсын зүүн тийш буюу Донбассын бүс нутаг руу шилжүүлээд байна.

Товчхондоо, Украин, Оросын хүчнийхэн одоо тэнд шийдвэрлэх тулалдаанд бэлтгэж байна. Харин одоо Донбасс дахь засгийн газрын мэдэлд байдаг Сиеверодонецк хотын оршин суугчид дайны балгас дунд өдөр тутмын амьдралыг өнгөрүүлж байгаа аж. Мөн Украины гадаад хэргийн сайд Д.Кулеба, “Орос Мариуполь хотыг сүйрүүлэхийг хүсч байна” гэж мэдэгдээд байна. Учир нь Украины зүүн өмнөд боомт хот Мариуполь бараг хоёр сарын хугацаанд Оросын тасралтгүй довтолгоонд өртөж сүйрч байгаа юм.

Эх сурвалж: CNN