Японы гадаад хэргийн сайд Украины асуудлаар Монголд очихоо мэдэгджээ

Японы гадаад хэргийн сайд Украины асуудлаар Монголд очихоо мэдэгджээ

Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Казахстан, Узбекистан улсад айлчилж, Украины нөхцөл байдлын асуудлаар хамтран ажиллахыг уриалахаар төлөвлөж байгаа талаар NHK мэдээллээ.

Айлчлал энэ сарын сүүлээр Японы хаврын амралтын үеэр эхлэх аж. Казахстан, Узбекистан нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан. Тус улсууд нь ОХУ-тай нягт харилцаа холбоотой байгаа ч үүссэн нөхцөл байдлыг энхийн замаар зохицуулахыг уриалж байгаа юм. Тэрбээр айлчлалынхаа үеэр төрийн өндөр албан тушаалтнуудтай яриа хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн Хаяши Ёшимаса айлчлалынхаа сүүлийн шатанд Монголд очихоор төлөвлөж байна.

Тэрбээр Хойд Солонгостой найрсаг харилцаатай Монгол Улсыг хүн хулгайлах гэмт хэргийн эсрэг тэмцэх, Умардын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн эсрэг хамтран ажиллахыг уриалах аж. Хаяши айлчлалынхаа талаар “Чөлөөт нээлттэй ертөнцийг бий болгох, олон улсын дэг журмын үндэс суурийг баталгаажуулахын тулд Япон улс Төв Азийн орнуудтай түншийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө хамтрахыг хүсэж байна” гэжээ. Ёшимаса Хаяши нь Японы Либерал Ардчилсан намын гишүүн бөгөөд 2021 оны 11-р сард тус улсын Гадаад хэргийн сайдаар томилогдсон юм.

Эх сурвалж: NHK