"Баян Монгол" чуулга “Solo Night” жазз концертоо тоглоно

"Баян Монгол" чуулга “Solo Night” жазз концертоо тоглоно

"Баян Монгол" чуулга дэлхийн жааз хөгжмийн өдөрт зориулан “Solo Night” жазз концертоо үзэгчдэдээ толилуулахаар болжээ.

Улсын филармонийн “Баян Монгол” чуулгатай хамт жазз хөгжмийн шилмэл төрлүүд болох Standard Jazz, Smooth Jazz, Latin, Bossa Nova, Ballad, Classic, Pop зэрэг урсгалыг нэгэн үдэш мэдрэх боломжтой.

Тоглолт дөрөвдүгээр сарын 30-нд болох бөгөөд дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар оролцоно. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Олон улсын жазз хөгжмийн өдөр” болгон тэмдэглэхээр 2011 онд албан ёсоор баталсан байдаг.