"Мариуполь хотод бүслэгдсэн Украины цэргүүдийг зэвсгээ хаяж, бууж өгөх"-ийг Оросын тал уриалжээ

"Мариуполь хотод бүслэгдсэн Украины цэргүүдийг зэвсгээ хаяж, бууж өгөх"-ийг Оросын тал уриалжээ

Оросуудын бараг хяналтдаа авсан гэх “Мариуполь хотод тулалдаж байгаа Украины цэргүүд болон “гадаадын хөлсний цэргүүд” Москвагийн цагаар 06:00-13:00 цагийн хооронд зэвсгээ хаяж, бууж өг. Ингэсэн тохиолдол тэдний аюулгүй байдлыг хангах болно” гэж ОХУ-ын засгийн газар мэдэгджээ.

Харин тус мэдэгдэлд “тулалдаанаа зогсоохоос татгалзсаэ цэргүүдэд юу тохиолдох талаар дурдаагүй бөгөөд энэ саналыг "цэвэр хүмүүнлэг зарчмаар" хийж байна гэж цохон тэмдэглэсэн талаар BBC агентлаг мэдээлжээ. Мөн цэргүүдийг Киевээс бууж өгөх тушаал хүлээхгүй, харин өөрсдөө шийдвэр гаргахыг уриалсан байна.

Тодруулбал, Мариуполь хотод үлдсэн Украины цэргүүд Азовсталийн гангийн үйлдвэрийн талбайн эргэн тойронд байгаа жижиг талбайд байрлаж байгаа гэж Оросын тал мэдэгдэж байгаа юм. Харин Ерөнхийлөгч В.Зеленский Мариупольд үлдсэн дайчдыг "устгах" юм бол Оростой хийж байгаа яриа хэлэлцээг зогсооно гэж анхааруулжээ.

Эх сурвалж: BBC