В.Зеленский: Мариуполь хотод нөхцөл байдал хүнд хэвээр байна

В.Зеленский: Мариуполь хотод нөхцөл байдал хүнд хэвээр байна

Украины ерөнхийлөгч В.Зеленский Мариуполь хотын багахан хэсгийг Украины хүчин хяналтдаа байлгаж байгааг хүлээн зөвшөөрч, түүний засгийн газар эдгээр хамгаалагчидтай өдөр бүр холбоотой байгаа гэж хэлжээ. 

Учир нь Украины хамгаалалтын цэргүүд хотын захад орших төмөр, гангийн томоохон үйлдвэр дотор байрлаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Харин тэдний нөхцөл байдал туйлын хүнд байгааг Ерөнхийлөгчийн В.Зеленскийн хэлсэн үг илтгэж байна гэж Ройтерс зэрэг мэдээллийн агентлагууд онцолжээ. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч тус үйлдвэрийн дотор Украины 2500 орчим цэрэг байгаа бөгөөд тэдний гарцыг Оросын цэргүүд хаасан гэж мэдэгдэж байгаа юм.

Эх сурвалж: BBC

 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө