"Барууны орнуудаас нийлүүлсэн зэвсэг тээвэрлэж явсан Украины онгоцыг устгасан" гэж Оросын тал мэдэгдэв

"Барууны орнуудаас нийлүүлсэн зэвсэг тээвэрлэж явсан Украины онгоцыг устгасан" гэж Оросын тал мэдэгдэв

Барууны орнуудаас илгээсэн зэвсгийг тээвэрлэж явсан Украины цэргийн нисэх онгоцыг агаарын довтолгооноос хамгаалах ангиуд нь унагасан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч хошууч генерал И.Конашенков мэдэгдэв. Мэдэгдэлд “Украины цэргийн тээврийн нисэх онгоцыг барууны орнуудаас Украинд нийлүүлж байсан их хэмжээний зэвсгийг тээвэрлэж явахад нь Одесса мужид агаарт буудаж сөнөөсөн” гэжээ. Харин тус мэдэгдлийг BBC агентлаг баталгаажуулж чадаагүй байна. Мөн Г.Конашенков, “сүүлийн 24 цагийн дотор Оросын агаарын ангиуд Украины цэргийн хүчин, техник хэрэгсэл төвлөрсөн олон арван цэгт цохилт өгсөн” нэмж хэлжээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр гахай өдөр

20 минутын өмнө