ОХУ-ын тал АНУ Украинд хүмүүсийг үй олноор нь хөнөөх зориулалттай “Биологийн лаборатори, зэвсгийн үйлдвэр”-ээ байгуулсан гэх худал мэдээллийг цацаж, иймд Оросын арми Украин руу орох нэг шалтгаан болсон гэж тайлбарлаж байгаа юм. Харин үүнийг нь олон улс орнууд эрс эсэргүүцэж, үгүйсгэж байгаа юм.
Тэгвэл өчигдөр /2022.04.17/ Оросын сенатч К.Косачев телевизийн ярилцлагад орох үеэрээ, “АНУ Монголд биологийн лаборатори байгуулахаар төлөвлөж байгаа. Учир нь Украинд байсан лабораториудаа америкчууд монгол руу шилжүүлж байгаа” гэж илт худал мэдэгдлийг хийжээ.
#Russian senator Konstantin #Kosachev says he received the information that the United States plan to create biological laboratories in #Mongolia. pic.twitter.com/dtBYq75hjd
— NEXTA (@nexta_tv) April 16, 2022
Иймд тус мэдээллийг манай зарим иргэд эрс эсэргүүцэж, К.Косачевын худал мэдэгдэл даруй хариу тайлбар хийхийг УИХ, Засгийн газраас шаардаж эхлээд байна. Тухайлбал, энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн твиттер хуудастаа, “Хараад суух биш, хариуг нь даруй барих ёстой асуудал. Сонин сайтаар, дараа нь эксперт гэх нөхрөөр, одоо ОХУ-ын сенатын дэд даргаар дамжуулан ийм мэдээ цацаад байна. Энэ бол жиг жуг биш, албан мэдэгдэл. Монголын тал дуугүй суух нь зөвшөөрж буй мэт сэтгэгдэл төрүүлэх нь байна шүү” гэжээ.
Хараад суух биш, хариуг нь даруй барих ёстой асуудал. Сонин сайтаар, дараа нь эксперт гэх нөхрөөр, одоо ОХУ-ын сенатын дэд даргаар дамжуулан ийм мэдээ цацаад байна. Энэ бол жиг жуг биш, албан мэдэгдэл. Монголын тал дуугүй суух нь зөвшөөрж буй мэт сэтгэгдэл төрүүлэх нь байна шүү https://t.co/hQeBLPdoJS
— S.Bayar (@SBayar12) April 16, 2022
Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, “"Биологийн лаборатори. Америк уг төлөвлөгөөг Украин руу Орос дайрсаны маргаашаас манайд эхлүүлсэн гэнэ. Энэ бол монголчуудын эрх чөлөөт сонголтод Кремлийн өгсөн нэр. Новшийн ийм хов хаанаас тэнд очив. Тодорхой. Халтмаагийн Баттулга бол Монголын ардчиллыг устгах Москвагийн төсөл” гэжээ.
"Биологийн лаборатори." Америк уг төлөвлөгөөг Украин руу Орос дайрсаны маргаашаас манайд эхлүүлсэн гэнэ. Энэ бол монголчуудын эрх чөлөөт сонголтод Кремлийн өгсөн нэр. Новшийн ийм хов хаанаас тэнд очив. Тодорхой. Халтмаагийн Баттулга бол Монголын ардчиллыг устгах Москвагийн төсөл. https://t.co/s31Qfxwgwj
— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) April 16, 2022
Тэгвэл энэ сарын 09 /2022.04.09/-нд болсон “Оросын Украинд явуулж буй цэргийн түрэмгийллийн дэмжсэн” манай хэсэг иргэн Жуковын хөшөө дээр жагсаал хийх үеэр “No Biolabs. No bioweapons” буюу “биологийн лаборатори, зэвсэг үгүй” гэсэн уриа лоозон барьсан байжээ. Үүнийг Оросын тал зориуд зохион байгуулсан гэж зарим иргэд хардаж байр сууриа илэрхийлжээ. Харин УИХ, Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас энэ талаар ямар нэг байр сууриа илэрхийлээгүй байна.
Эхлээд сонинд дараа нь толгойгүй Монголчуудаар лоозон болгож бариулж жагссан одоо гишүүд нь яриад бн. Холбоотой л өрнөл яваад бн. Дараагийн анги урантай холбох болов уу. Юун био лабортори бид цэвэрлэх байгууламжаа ч үнэргүй болгож чадахгүй бхд pic.twitter.com/tzI92ykhlO
— Батмөнхийн ЭНХБАЯР (@EnkhbayarBA) April 16, 2022
Аль эрт Жуковын талбайгаас манай хоёр
— Мөнхчулууны Зоригт (@m_zorigt) April 16, 2022
Монголыг биологийн зэвсгийн үйлдвэртэй гээд зарлачихсан бус уу? pic.twitter.com/u8ngZVZPHw