"Оросын арми хуурай замын довтолгооноос өмнө гурван бүс нутгийг хүчтэй буудаж байна" гэж Украины тал мэдэгджээ

"Оросын арми хуурай замын довтолгооноос өмнө гурван бүс нутгийг хүчтэй буудаж байна" гэж Украины тал мэдэгджээ

Украины зүүн нутгийн Харьков, Луганск, Донецк зэрэг хэд хэдэн газарт Оросын довтолгоонууд эрчимжиж байна гэж Украины арми болон бүс нутгийн албаныхан өнөөдөр /2022.04.16/ мэдэгджээ. 

Украины Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлэлд, “Оросын арми хуурай замын довтолгооноос өмнө дээрх гурван бүс нутгийг хүчтэй буудаж байна. Мөн Харьковоос өмнө зүгт орших Слобожанскийн эргэн тойронд цэргүүдээ дахин нэгтгэж, бэхжүүлж байна. Дайсны гол хүчин чармайлт нь өмнө нь эзэлж байсан байр сууриа хадгалахад чиглэгдэж байна” гэжээ. Мөн Донецк мужид Оросын хүчин чармайлт Попасна, Рубижне хотуудыг эзлэн авахын зэрэгцээ стратегийн ач холбогдолтой Мариуполь боомт хотыг бүрэн хяналтандаа байлгахад чиглэж байна гэжээ. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр гахай өдөр

48 минутын өмнө