Украины зүүн хэсэгт Оросын довтолгоо эрчимжиж байгаа тул энгийн иргэдийг Луганск мужийг орхин гарахыг уриалжээ

Украины зүүн хэсэгт Оросын довтолгоо эрчимжиж байгаа тул энгийн иргэдийг Луганск мужийг орхин гарахыг уриалжээ

Украины зүүн хэсгийн Луганск мужид үлдсэн энгийн номхон иргэдийг тус бүс нутагт мөргөлдөөн ширүүсч байгаа тул орхин гарахыг орон нутгийн албаны хүмүүс шаардсан байна.  Учир нь Луганск мужийн 70 мянга гаруй оршин суугч аюулгүй хот руу хараахан гараагүй байна. Одоо хотуудад байх нь маш аюултай, учир нь буудлага эрчимжиж байна гэж мужийн захиргааны дарга С.Хайдай мэдэгдсэн байна. Тодруулбал, Оросууд Украин руу довтолж эхлэхээс өмнө Луганскийн салан тусгаарлагчдын хяналтад байдаггүй хэсэгт 330 мянга орчим хүн амьдарч байсан бөгөөд 52 хоногийн хугацаанд 200 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа ажээ. 

Эх сурвалж: CNN