Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоныг Украины дайнд “дайсагнасан" байр суурьтай байгаа тул ОХУ-д нэвтрэхийг хориглосон гэж Москва мэдэгдлээ.
Тодруулбал, Их Британийн засгийн газар урьд өмнө хэзээ ч байгаагүй “дайсагнасан” арга хэмжээ авч, ялангуяа Оросын өндөр албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авч байгаа тул үзэж ийм алхам хийлээ гэж мэдэгдсэн байна. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр тус улсад нэвтрэхийг хориглосон Их Британийн засгийн газрын 13 гишүүн, улс төрчдийн дунд Гадаад хэргийн сайд Лиз Трасс, Ерөнхий сайд асан Тереза Мэй, Шотландын тэргүүн сайд Никола Стержеон нар байгаа аж.
Эх сурвалж: BBC