Израилийн цагдаа нар сүм рүү дайрч, 150 гаруй хүн шархаджээ

Израилийн цагдаа нар сүм рүү дайрч, 150 гаруй хүн шархаджээ

Израилийн цагдаа нар зүүн Иерусалим дахь Аль-Акса сүмд хүчээр нэвтэрч, халдлага хийжээ.

Эмч нарын мэдээлснээр халдлагын улмаас 158 Палестин хүн шархдаж, олон зуун хүн баривчлагдсан байна. Палестины Онцгой байдлын алба шархадсан хүмүүсийн ихэнх хэсгийг эмнэлэгт хүргэсэн байна. 

Израилийн цагдаа нар 300 гаруй Палестин хүнийг баривчилсан гэсэн мэдээлэл өгсөн. Гэвч Палестины эх сурвалжийн мэдээлснээр 400 хүн баривчлагдсан гэв.

Израилийн цагдаа нар өглөөний залбирлын үеэр цугларсан хүчирхийлэгчдийн цуглааныг тараахын тулд, Исламын гурав дахь ариун газар болох Еврейчүүдийн сүмийн хашаанд нэвтэрсэн гэж олон нийтэд тайлбар хийсэн байна.

Сүмд болсон үйл явдлыг цагдаа нар тайван байдлыг сахих ажиллагаа байсан гэж мэдэгдсэн ч хохирогчдын тоо хэт өндөр байгаа аж.