В.Зеленский: Дайн хэр удаан үргэлжлэхийг таамаглахад бэрх

В.Зеленский: Дайн хэр удаан үргэлжлэхийг таамаглахад бэрх

Ерөнхийлөгч В.Зеленский хамгийн сүүлд ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “дайн хэр удаан үргэлжлэхийг таамаглахад бэрх” гэжээ.

Тэрээр, “мэдээжийн хэрэг, би бас янз бүрийн таамаглалыг сонсож байна. Надад Оросын армийн зорилго, чадавхийн талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээс хамаагүй илүү мэдээлэл байна. Мөргөлдөөний үргэлжлэх хугацааг хоёр хүчин зүйл тодорхойлно. 

  • Манай армийн дайны талбарт үзүүлсэн амжилт үнэхээр чухал. Гэхдээ одоохондоо газар нутгаа эзлэн түрэмгийлэгчдээс цэвэрлэхэд хангалтгүй байна. Бид тэднийг илүү их ялах болно.
  • Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ нь маш чухал. Эдийн засгийн хувьд хүнд байна. Гэхдээ Оросын цэргийн машин амьжиргааны эх үүсвэргүй үлдэхэд хангалтгүй хэвээр байна. Бид илүү хүчтэй, илүү хор хөнөөлтэйг нь дэмжиж байна” гэжээ.

Мөн В.Зеленский, “Бид хүссэн бүх зэвсгээ хэдий чинээ их, хурдан авах тусам бидний байр суурь улам хүчирхэгжиж, энх тайвныг хурдан бий болгоно” гэжээ.

Эх сурвалж: BBC