"Москва" хөлөг онгоцны багийн гишүүдийг Севастополь боомтод хүргэсэн гэж Оросын тал мэдээлжээ

"Москва" хөлөг онгоцны багийн гишүүдийг Севастополь боомтод хүргэсэн гэж Оросын тал мэдээлжээ

Пүрэв гараг /2022.04.14/-т Хар тэнгист живсэн ОХУ-ын тэнгисийн флотын хамгийн том “Москва" хөлөг онгоцны багийнхныг Севастополь боомтод хүргэсэн гэж Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээлжээ. Харин хөлөг онгоцноос аврагдсан багийн гишүүдийн талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй байна. “Москва” бол Оросын хар тэнгисийн флотын тэргүүлэх хөлөг байсан гэдэг. Харин Украины хөлөг онгоцыг пуужингийн цохилт өгсөн гэж мэдэгдсэн бол, Оросын тал хөлөг онгоцонд гал гарч, сум дэлбэрсний дараа хөлөг живсэн гэж буй юм. Харин Оросын засгийн газар хохирогчдын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Эх сурвалж: CNN