"Украины хоёр пуужинд Оросын байлдааны хөлөгт оногдсон" гэж АНУ-ын албаны хүн мэдэгджээ

"Украины хоёр пуужинд Оросын байлдааны хөлөгт оногдсон" гэж АНУ-ын албаны хүн мэдэгджээ

Украины “Далай ван” гэж нэрлэдэг хоёр пуужин энэ долоо хоногийн эхээр Хар тэнгис дахь  Оросын тэнгисийн флотын хамгийн том хөлөг болох “Москва”-г оносон гэж АНУ-ын батлан ​​хамгаалахын өндөр албан тушаалтан мэдэгджээ. Тэрээр илүү нарийвчилсан үнэлгээгээр хөлөг онгоц цохилтод өртөж, улмаар живсэн нь Украины пуужингийн үр дагавар байсан гэж өгүүлжээ.  Харин ОХУ-ын тал “Москва” хөлөг онгоцны тээвэрлэж явсан пуужин дэлбэрсэн. Улмаар эрэг рүү чирей үеэр живсэн гэж мэдэгдсэн билээ. 

Эх сурвалж: CNN

Дөрөвдүгээр сарын 7-ны хиймэл дагуулаас авсан энэ зурагт Оросын байлдааны хөлөг онгоц Крымийн Севастопольд байсан нь харагджээ